Никитоны Батчулуун: Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү

2021-04-11 928 5

Сошиал орчинд тавьсан ёс бус, хүчирхийллийг өөгшүүлж, эмэгтэйчүүдийн нэр хүндэд халдсан бичлэгийнхээ улмаас олон нийтийн дургүйцлийг хүргээд буй Никитон хамтлагийн ахлагч Батчулуун олон нийтээс уучлал гуйжээ.

Тэрбээр “Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовжил байлаа…. Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд…. Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жоохон ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсийм уул нь…. даан ч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа 😓.

Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стрэстүүлсэндээ томоос том хүлцэл өчье 🙏. + 18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх …. гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ 😓. Надад бол томоос том сургамж боллоо. Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ 😓 инээд муутай л даа Сэрчмаа . Байнга л инээж явдгын 😓.

Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ ! Бүү туйлшрал даа л гэж хэлье дээ.
///.     Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг !!! 👎  ////” гэсэн байна.

Дуучдын эдгээр үйлдлийнх нь төлөө Капитрон банк, 25 дугаар суваг телевиз цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлээд байгаа юм.

Холбоотой мэдээ