МГТИС “Дээд боловсролын салбарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг багш ажилтан, оюутнуудын дунд зохион байгууллаа

2022-03-17 555 2

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “GIZ-GMIT” төслийн дэмжлэгтэйгээр 2022 оны 3-р сарын 15-ны өдөр “Gender equality in Higher Education” буюу “Дээд боловсролын салбарт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг МГТИС-ийн багш, ажилтан, оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг ХҮИС-ийн Нийгмийн тэнхмийн эрхлэгч, Проф. Н.Болдмаа, Хуулийн тэнхмийн ахлах багш С.Боловсон нар удирдан явууллаа.

Энэхүү сургалтаар МГТИС-ийн багш ажилтан, оюутнуудад жендер, жендэрийн хэвшмэл ойлголт, мөн дээд боловсролын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг хэрхэн тусгасан тухай мэдээллийг түгээснээр МГТИС-ийн хотхон дахь жендэрийн тэгш байдлыг хангах, тэгш байдлын үзэл баримтлалыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй хамт олон болоход чухал юм. Цаашлаад жендэрийн тэгш бус харьцаатай байдаг техник, технологи, уул уурхай, ашигт малтмалын салбарт ажиллахаар бэлтгэгдэж буй оюутнуудад жендерийн тэгш байдлын ойлголтыг өгөх нь нэн тэргүүний асуудал юм.

Мөн сургалтын үеэр МГТИС-ийн багш ажилтан, оюутнуудын дунд 2021 оны 10-р сарын 15-наас 12-р сарын 15-ны хооронд хийсэн “Жендерийн дүн шинжилгээ – 2021” судалгааны үр дүнгийн тайланг танилцуулсан юм. МГТИС нь олон талт байдлыг онцгойлон анхаардаг бөгөөд жендерийн тэгш байдал нь сургуулийн үндсэн үйл ажиллагаандаа баримталдаг үнэт зүйлийн нэг юм.

 

Холбоотой мэдээ