Тавантолгой түлш ХХК хоёр сая мод тарьж, “Тэрбум мод” хөтөлбөрийг түүчээлнэ

2022-05-20 562 1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Тавантолгой түлш ХХК дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд тус компани “Нэг ажилтан-Нэг мод” аяныг хэрэгжүүлж, баруун бүсийн үйлдвэрийн орчинд 5 төрлийн 1000 ширхэг модыг тарилаа. Мөн үйлдвэрийн орчныг зүлэгжүүлэх ажлыг энэ аяны хүрээнд хийнэ гэдгийг компанийн удирдлагууд хэлэв.

Мод тарих аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд үйлдвэрийн орчинд мод тарих бол хоёр дахь шатыг “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хоёр сая ширхэг мод тарьж, түүчээлэх юм байна.

Холбоотой мэдээ