Ж.ГАНБАТ: Бид ам нөхцөлөөр нүүрсээ борлуулахгүй, биржийн арилжааг төлөвшүүлнэ

2024-04-08 332 0

“Эрдэнэс Тавантолгой” ХК  ам нөхцөлөөр нүүрсээ борлуулах гэрээ байгуулж, худалдаалж байна гэсэн албан бус мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Энэ тухай мэдээллийг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас  тодрууллаа.

Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой компанид 2022 оны 10 дугаар сарын 22-нд онцгой дэглэм тогтоосноос хойш нэг ч удаа нүүрсээ ам нөхцөлөөр зарах гэрээ байгуулаагүй. Цаашид ч ам нөхцөлөөр зарах гэрээ байгуулахгүй. бид нүүрсээ биржээр дамжуулан арилжаална.   Үүнийг албан ёсоор хариуцлагатай хэлэх нь зүйтэй юм аа. Биржийн арилжааг цаашид улам бэхжүүлэх, төлөвшүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх хэрэгцээ шаардлага үнэхээр чухал байгаа. Үүн дээр Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарч, нүүрсний арилжааг ил тод явуулж, эхнээсээ үр дүнд нь манайд орж ирэх орлого бүрэн нэмэгдэж байна” гэв.

Холбоотой мэдээ