Б.ПҮРЭВДОРЖ: Ажлын хэсэгт багтаасан бол хүний, өөрийнгүй арьсыг нь хуулах байсан

2024-04-19 227 0
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийгн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд импортоор орж ирэх гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ард иргэдээ шулж, шулж хармаа хотыг нь суйлж суйлж баяжчихаад асуудлыг хэлэлцэнэ гэдэг хариуцлагагүй үйлдэл.  Гурилын олон үйлдвэр Ардчилсан намынх гэж яриад байгаа. Гэхдээ шийдвэр гаргадаг нь та бүхэн. Бараа бүтээгдэхүүн үнэтэй байвал түүнийг нь импортлох , татварыг нь бууруулах эрх өөрсдөд нь байхад үйлдвэрлэгч нар луу дайраад байгаа. Үйлдвэрлэгч нарт ч асуудал байна. Буудай тариалдаг тариаланчид нь урамшуулал авдаг, гурил үйлдвэрлэгч нар нь бага хүүтэй зээл авдаг. Ажлын хэсэгтээ намайг оруулахгүй байгаа. Оруулбал хүний өөрийн гэхгүй арьсыг нь хуулаад өгнө.  Ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн ахалж байна, зөөлдөх вий. Хэдэн жил үнэтэй гурил идүүлэнгүүтээ хоёр сар хямд гурил идүүлээд санал авна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад 240 тэрбум төгрөг, 2023 онд гурил үйлдвэрлэлийн хэмжээ 20 мянган тонноор буурсан хэр нь 430 тэрбум. Хоёр жилийн дотор гурилын үнэ нугарсан. Зарим нөхдийг үгсэн хуйвалдсан гээд шүүхэд өгөхөд 1,6 жилийн хугацаанд гацаасан. Танай намын бүлэгт хүсэлт тавьж байна. Нэн тулгамдсан асуудлаар завсарлага авахгүй үргэжлүүлж өгөөч гэж хүсэлт тавьж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибаль:

-Энэ жилээс улаан буудай экспортод гаргана гээд яриад байх юм. Тариаланчид буудайгаа үйлдвэрлэгч нарт үнэтэй заръя гэдгийг нь буруутгах аргагүй.  Импортоор орж ирэх гурилын татварыг хугацаагүй болгонгуут үйлдвэрлэлээ багасгана.

Үндэсний гурилын үйлдвэрийн хивэг экспортод гаргаж байхад нь хорьчихсон. Импортоор орж ирж байгаа хивэгний татварыг бууруулчих гэтэл хүлээн аваагүй. Гурил үйлдвэрлэгч нартайгаа зөв харилцахгүй бол хохирогч нь тариаланчид болно. Ерөнхий сайд БНСУ-д оччихсон буудай аваач гээд явж байх юм. Амаараа яриад болно гэж байгаа бол бүтэхгүй, стандарт тавигддаг шүү. Монгол Улс өнгөрсөн хугацаанд буудай экспортолж байсан түүх байхгүй.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ:

– Төр аливаа зохицуулалт хийх ёстой.  Дөрөвхөн гурилын үйлдвэрийн асуудал яригдаж байгаа. Төрийн зохицуулалт алдаатай байгаагийн илрэл энэ.  Гурилын 12 үйлдвэр байгаагаас дөрөв нь гол үйлдвэр. Төрийн мэдээлэлд үндэслэж, ажлын хэсэг ажилласан. Хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэхээр УИХ -ын тогтоолыг давхар оруулж ирсэн. Гурилын үйлдвэрүүд дээр ажиллаж байгаа лабораторийг хөндлөнгийн болгох. Буудайг биржээр худалдаалдаг  зохицуулалтыг оруулж ирж байна. Нийт буудайны 100 мянган тонныг нь улс худалдан авах. Намар буудайг нийлүүлдэг биш эльеваторт хадгалж байгаад өндөр үнээр зардаг байх боломжтой болгох. Тариаланчдаа дэмжсэн, гурилын үйлдвэрээ хаяхгүйхэн шиг боломж бололцоог хангасан тогтоолын төсөл дагаж орж ирнэ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Гурилын үнэ өндөр байгаа. Ард түмэн хямд гурил идэх эрхтэй. Орон нутгийн иргэдийн худалдан авч байгаа бүтээгдэхүүний 70 хувь нь гурилан бүтээгдэхүүн. Газар тариалангийн салбарыг Засгийн газар орхигдуулахгүй. Энэ салбарыг жинхэнэ утгаар нь бизнес болгож өгч байгаа.  400 мянган тонноос илүү үр тариа тарьдаггүй хязгаарлагдмал байсныг нээж өгч байгаа. Стратегийн нөөцдөө улс 100 мянга хүртэл тонн улаан буудай авна. Экспортыг нээнэ. БНХАУ  жилдээ 12 сая тонн улаан буудайг 1 хувийн татвартайгаар авдаг. Дотоодынхоо хэрэгцээг хангасны үндсэн дээр илүүдэл буудайг экспортод гаргах. Гурилын үйлдвэр хараат байх нэг сөрөг тал нь өөрсдийн лабораториор чанарыг тогтоодгийг улсын лабораториор тогтоодог болох.

Улаан буудайгаа тариаланчид гурилын үйлдвэрийнхнийг гуйж зардаг биш биржээс гурилын үйлдвэр нь авдаг болох боломжийг бий болгоно. Монопольд ипэгдсэн салбарыг чөлөөлнө.  Буудайг экспортолдог болсноор 500 орчим сая ам.долларыг  олно.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

– Улаан буудайн экспортолсон түүх байхгүй.  Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихвий дээ. Тариалангийн салбарыг авч явдаг төсвийн бүсийн тариаланчидтай уулзлаа. Энэ асуудалд дургүй байна. Экспорт байхгүйг мэдэж байгаа. Гурилын үйлдвэрийг царай алдаж бууудайгаа зарна. Хаврын тариалалт эхлэхээс өмнө буудайн үнийг зарла гэж байна.  Буудай бол стратегийн хүнс. Монголчуудын түлхүү хэрэглэдэг хоёр бүтээгдэхүүний нэг нь гурил. Мах, гурилтайгаа байхад эдийн засгийн ямар ч хүндрэлийг даваад гарна. Гурил хийх гэтэл будаагүй болчих вий гэдэг асуудал яриад байгаа юм.

Хоёрдугаартт , гурилын импортод хэмжээ хязгаар тавихгүй байгаа нь буруу.  Салбарын яам нь импортын гурилыг татвараас чөлөөлөх асуудалд хэмжээ заая, хугацаа тавих ёстой гэж оруулж ирсэн. Тунга нь тааруулаад шийдэх ёстой.

Энэ жил онцгой сайхан жил. Газрын чийг хангалттай байна, гуурсанд тарьсан ч ургац авахаар байна гэж тариаланчид ярьж байна. Борлуулалтад санаа зовж байгаа тариаланчдын асуудлыг шийдэх ёстой.

Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого зарлагын 2024 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ