З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

ДАТА ИНФО: Хүүхдэд ээлгүй дүүргээр Баянзүрх тэргүүлж, Сонгинохайрхан, Сүхбаатар удаалж байна

2021-02-25 1948 0

Нийслэлийн хаана, аль дүүрэгт амьдрах нь хүүхдийн аюулгүй орчинд аж төрөх, амьд явах эрхийг хөндөж буй маш том хүчин зүйл болжээ. Өнгөрсөн гурван жилд нийслэлийн хэмжээнд нийт 7532 хүүхэд гэмт хэргийн улмаас бэртэж, гэмтэж, хохирч, амь насаа алдаж, гэмт үйлдэлд холбогдож бас үйлдсэн байна.

www.tand.mn сайт Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн, Монголын асрамж, халамж, хамгаалал, нөхөн сэргээх төвүүдийн нэгдсэн холбоо болон БХХХНС “Үжин төв”-тэй хамтран Цагдаагийн ерөнхий газрын 2018-2020 оны нийслэлийн есөн дүүрэг дэх гэмт хэргийн статистик дээр өгөгдлийн шинжилгээ хийлээ.

 

 

Гэмт хэргийн улмаас хохирсон, бэртэж гэмтсэн, эндсэн болон гэмт хэрэгт оролцсон, үйлдсэн хүүхдийн тоог авч үзвэл аль ч үзүүлэлтээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг бусдаасаа илүүрхэж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 94 хүүхэд нас барсны 36.1 хувь нь Баянзүрх дүүрэгт энджээ. Харин Багахангай дүүрэгт нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ба дунджаар нэг дүүрэгт 11-12 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдаж байгаа нь Монголын эмгэнэл юм.

 

Холбоотой мэдээ