Хүүхдийн эрхийн төлөө ажиллах элч нар андгай өргөв

2021-05-27 585 1

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлөөс 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хүүхдээ сонсох” өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу харьяа дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий хүүхдийн элч нар андгай өргөн нийслэлийн Засаг даргаас үнэмлэхээ гардан авлаа.

Эдгээр хүүхдийн элч нарыг дүүрэг бүр хүүхдийн чуулганаараа хэлэлцүүлж сонгосон бөгөөд дүүргийн Засаг дарга нар батламжилсан юм. Ингээд дүүрэг бүрийн хүүхдийн сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллах, Хүүхдийн элчүүдээ танилцуулж байна.

1 Жүжигчин Б.Барслхагва-Баянгол

2 Оюутан А.Амаржин-Баянзүрх

3 Контент бүтээгч, сошиал медиа марктер Э.Дөлгөөн

4 ХЭҮТ салбарын зохицуулагч Ц.Цогзолмаа-Багануур

5 Багахнгай дүүргийн ИТХ тэргүүлэгч Х.Цогцэцэг-Багахангай

6 Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар-Налайх

7 Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай-Сонгинохайрхан

8 Реппер Н.Цэцэнбилэг-Сүхбаатар

9 Дуучин С.Гантогоо-Хан-Уул

10 SBN телевизийн продюсер Д.Ариундалай-Чингэлтэй

Хүүхдийн элч нь хүүхдийн сайн сайхны төлөө сайн дураар ажиллахаа илэрхийлсэн бөгөөд дүүрэг бүрийн хүүхдийн чуулганаас санал хураалтаар сонгогдсон элч юм. Тэд гурван жилийн хугацаатай ажиллана.

 

Холбоотой мэдээ