Залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдав

2021-05-28 573 1
ХНХЯ-ны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхны хурал өчигдөр болж албан ёсоор баталгаажин батламжаа авлаа. Батламжийг ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батдорж нар гардууллаа. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/62 тоот тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан.
ХНХЯ-ны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий, дэд даргаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Б.Олзвой, нарийн бичгийн даргаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Чулуунбат нар ажиллах юм.
Залуучуудын хөгжлийн зөвлөл нь байгууллагын залуучуудын оролцоог дэмжих, эрхийг хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих замаар залуучуудын үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах юм.
  • Do you mind if I quote a couple of your articles as long asI provide credit and sources back to your website?My blog site is in the very same niche as yours and my users would certainly benefit from some of the information you present here.Please let me know if this okay with you. Thanks!

Холбоотой мэдээ