Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг утсаар өгнө

2021-06-22 414 1

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөг маргааш буюу 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд явагдах тул иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсанд холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой.

Холбоотой мэдээ