Улаанбаатар хотоо соёлтой болгох аян зарлалаа

2021-06-25 766 1

“Хотын соёл” аяныг “Соёлтой болгоё” уриатайгаар энэ сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулахаар болсон. Энэхүү аян нь нийслэл хотоос соёлын талаар баримталж буй бодлогыг иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бүх нийтийн үйл хэрэг болгох гол зорилготой юм.

Тэгвэл нийслэлийн нийгмийн салбарын удирдах ажилтнууд цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн аяны хүрээнд зарим үүрэг, чиглэл өглөө.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Спорт хорооноос 294 фитнесс, 49 чийрэгжүүлэх төв, 63 усан сангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллажээ. Хотын соёлыг түгээхэд цахим болон бусад хэлбэрээр хамтран ажиллахыг нийслэлийн Соёл урлагийн газраас уриаллаа. Мөн нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 дугаараар иргэдэд мэдээлэл хүргэх ажилд боловсролын салбарын 214 албан хаагч ажиллаж байгаа юм.

Цар тахлын үед гэртээ байгаа хүүхдүүд болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээт үйлчилгээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллахыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, судалгааг нарийвчлан гаргахыг нийслэлийн Нийгмийн халамжийн газарт, ЕБС-ийн биеийн тамир, спортын талбайн мэдээллийг нарийвчилж гаргахыг нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.

Түүнчлэн уг аяны хүрээнд доорх үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд,

-Цуврал нэвтрүүлэг (шүүмжлэлт)

– Цуврал нэвтрүүлэг (эргэцүүлэмж)

-Цуврал видео контент

-Сурталчилгааны хэвлэмэл материал

-Олон нийтийн сүлжээн дэх сурталчилгааны хэвлэмэл бус мэдээллүүдийг боловсруулж, олон нийтийн хүртээл болгоно.

 

 

Холбоотой мэдээ