Дуу хоолойны гайхамшигт содон өнгө МУУГЗ Ш.Бямбацогт таалал төгслөө

2021-07-30 281 0

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ММ агентлагийн нэвтрүүлэгч, МУУГЗ Шагдаржавын Бямбацогт таалал төгсжээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрж өсөн, арван жилээ дүүргэжээ. Түүнээс хойш 1987 онд МҮОНРТ-ийг “Радио телевизийн улсын хороо” нэртэй байхад анх ажлын гараагаа эхлүүлж байсан бөгөөд Туслах найруулагчийн туслахаас эхлээд туслах найруулагч, дагалдан нэвтрүүлэгч болж байжээ. Тэрбээр 1993 оноос эхлэн нэвтрүүлэгч болж өөрийн гайхамшигт дуу хоолойгоороо сонсогч, үзэгчдэдээ танил болсон юм.  Ш.Бямбацогтын дуу хоолойны гайхамшигт содон өнгөөр монголчууд бид 1992-онд Үндэсний олон нийтийн телевизээр гарч байсан “Халтар царайт” киноны Мигель Ангелийн дүртэй танилцаж байсан билээ. Тэрэр мөн

1992 он “Цөвүүн цагийн богд” Зая гэгээн
1993 он “Аминд хүрсэн олз” мөрдөгч Баяр
1995 он “Их говийн жонон Гамлет” эмч Батдорж зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд гол болон туслах дүр бүтээжэээ.

TAND.MN  САЙТЫН РЕДАКЦЫН ХАМТ ОЛНООС ТҮҮНИЙ ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХӨД, ХАМТРАН АЖИЛЛАГСДАД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Холбоотой мэдээ