“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК: Сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын 2.0 сая ширхэг шуудай нийлүүлэх саналаа ирүүлнэ үү

2021-11-24 225 0

САВ БАГЛАА БООДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙ НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

“Таван толгой түлш” ХХК нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор нийт сайжруулсан шахмал түлш савлах 2.000.000 ширхэг 25 кг-ын шуудай нийлүүлэх сав баглаа, боодол үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна.

Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт
  • Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх
  • Нийлүүлэх барааны  техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх.
  • Татварын өргүй талаар тодорхойлолт
  • Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх
  • ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх
  • Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт
  • Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 он/ хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, түүний жагсаалт.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10.30 цагаас өмнө авч болох бөгөөд хамтран ажиллах саналаа Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагийн дотор ирүүлнэ.

Холбоотой мэдээ