ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ БА ЦАХИМ ОРЧНЫ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ СУРГАЛТ ОРОВ

2021-07-29 324 1

Хүүхдийг дэлгэцийн донтолт болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх цагийг зөв, зохистой өнгөрүүлэхэд туслах зорилгоор “Дэлгэцийн донтолт, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон ахлах, дунд ангийн 30 сурагчдын дунд зохион байгууллаа.

-Дэлгэцийн донтолт, цахим орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь сэдвээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Батчимэг,

-Цахим орчин дахь аюулгүй хэрэглээ сэдвээр Хүүхдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Одончимэг,

-Монгол уламжлалт тоглоом шагайн харвааны үүсэл, хөгжил сэдвээр Монголын Спортын корпорацын Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Шагай харваа судлаач Ж.Мөнхдэлгэр нар сургалтыг оров.

Сургалтаар хүүхдүүд дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх, цахим орчны зохистой хэрэглээний талаар ойлголттой болж цахим гэмт хэрэгт өртөх, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах хандлага, мэдлэгээ нэмэгдүүлж, үндэсний уламжлалт тоглоомоор тоглох арга, аргачлалд суралцаж, бусдадаа түгээн дэлгэрүүлэх юм.

Холбоотой мэдээ