Д.Төмөрчөдөр: Рояаль олон улсын их сургууль 6 орны 18 сургуультай хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлдэг

2022-02-16 1456 3

Рояаль олон улсын их сургууль (РОУИС)-ийн Магистрын сургалтын талаар тус сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ph.D, Профессор  Д.Төмөрчөдөртэй ярилцлаа.

-РОУИС-ийн Магистрын хөтөлбөрийн онцлог, давуу тал юу вэ?

-Манай сургууль төрийн удирдлага, бизнесийн удирдлагын хөтөлбөрөө дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага, нийгмийн хэрэгцээ, мэдлэгт суурилсан хиймэл оюун ухаан, технологи, инновацын хөгжил, мөн харилцагч байгууллагууд, төгсөгчдийн саналыг тусган боловсруулж хөгжүүлдэг нь манай үйл ажиллагааны онцлог, давуу тал мөн гэж үздэг.

-Магистрын 1+1 хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Давуу тал, үр дүн нь ямар байна вэ?

-Гадаадын их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй магистрын түвшний “1+1” хөтөлбөрт  хамрагдсанаар эхний жил эх орондоо, амжилттай суралцсан магистрантурууд дараагийн жил олон улсын гэрээт  сургуульдаа суралцан төгсөж тухайн сургуулийн дипломыг авах боломж нээлттэй. РОУИС 6 орны 18 сургуультай хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хичээлүүдийг гадаадын доктор, профессор багш нар англи хэл дээр заадаг.

-Багш нарын хувд ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Олон улсын жишигт нийцсэн магистрын сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулахад дотоод гадаадын доктор мэргэшсэн шилдэг багш нараар  хичээл заалгадаг. Манай сургуулийн багшлах бүрэлдэхүүний 70 хувь нь гадаад багш нар бөгөөд үндсэн ажилтны гэрээгээр ажиллаж байна.

-Танай сургуулийн хаврын элсэлт эхлээд явж байна . Энэ удаагийн элсэлтийн онцлог ямар байх бол?

Манай магистрын хөтөлбөрүүдийн онцлог давуу тал нь англи хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлдэг юм. Суралцагчид маань англи хэлний ахисан түвшний мэдлэг чадвартай  удирдагчид болж төгсдөг. Ийм чадвартай болсон магиструуд сургуульдаа их талархалтай ханддаг. Бидэнд ч хичээл заах сургалтын орчин, баялаг туршлага байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны болон шавь нарын тань эрдэм судалгааны ажилд амжилт хүсье.

Холбоотой мэдээ