“New story” хөтөлбөрийн арга хэмжээг Төв аймагт зохион байгууллаа

2022-04-21 548 0

“Шинэ Түүх-New Story” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх лекц зохион байгуулснаас гадна залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах уулзалт болсон юм. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах үйл ажиллагаанд 200 гаруй залуу, мэргэжил сонголтын лекцэд 1000 гаруй ахлах ангийн сурагч танхимаар болон цахимаар хамрагдлаа.

Арга хэмжээний үеэр Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлэхдээ “Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан аймгийн залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллана. Төв аймагт Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, тээвэр ложистикийн эдийн засгийн чөлөөт бүс, Их майдар, Шинэ Зуунмод хот зэрэг томоохон бүтээн байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийн ажил хийж байна. Энэ бүтээн байгуулалт, эдийн засгийн чөлөөт бүсийг дагасан ажиллах хүч ихээхэн шаардлагатай болж, залууст томоохон боломжийг бий болгоно” гэж ярьсан юм.

Холбоотой мэдээ