Falling Walls Lab Mongolia’2022 нээлттэй форум нөгөөдөр болно

2022-05-24 314 2

Эрхэм хүндэт эрдэмтэн, доктор, судлаач, мэргэжилтэн, шинийг санаачлагч залуучуудын анхааралд!

Шинийг эрэлхийлэгч залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг формат бүхий Falling Walls Lab Mongolia’2022 форумд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Falling Walls Lab Mongolia форум 2022 оны 05-р сарын 26-нд 14:00 цагаас МУИС-ийн Номын сангийн хурлын танхим 502 ба www.zoom.us онлайн платформоор танхим-цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

Форум нь олон талт оролцогчдод өөрсдийн инновацийг жолоодох, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, үр нөлөөтэй, тогтвортой хамтын нийгэмлэгийг хөгжүүлэх орон зайг бий болгоход дэмжлэг үзүүлхээр бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд 3 минутын дотор багтаан танилцуулах боломжийг олгодог.

Үндэсний ялагч нь Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11-р сарын 7-ны өдөр Берлин хотноо зохион байгуулах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч мөнгөн шагналтай.

Форумын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль”, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, хамтран зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Германы эрдмийн солилцооны алба /DAAD/, Монгол Улсын Их Сургууль,  албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, ХБНГУ-ын ГХЯ, INWES – Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо тус тус дэмжин хамтран ажиллаж байна.

Арга хэмжээ англи хэл дээр зохион байгуулагдах бөгөөд сонсогчдод зориулан монгол хэл рүү шууд орчуулга хийнэ.

Falling Walls Lab Mongolia’2022 форумд дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.

https://forms.gle/PgFRR3K1AEJi9gzR7

Нэмэлт мэдээлэл:

Монголын үндэсний ялагч анх удаа оролцсон 2019 оны Falling Walls Lab Int. Finale-н видео https://www.youtube.com/watch?v=Y2BbrQu1ZP8 болон өмнөх жилийн ялагчдын видео https://falling-walls.com/lab/

2019 оны анхны үндэсний ялагч З.Ууганбаатар “Breaking the Wall of wind & mind”: https://www.facebook.com/FallingWallsLabEngageMongolia/videos/256740775510462

2021 оны анхны үндэсний ялагч М.Оюунгэрэл  “Breaking the Wall of Indoor Air Pollution”: https://falling-walls.com/discover/videos/affordable-air-filters-breaking-the-wall-of-indoor-air-pollution

Дэлгэрэнгүй мэдээлэл: www.fallingwalls.com/lab ба fb.me/FallingWallsLabEngageMongolia

Холбоо барих: Falling Walls Lab Mongolia info@artsandmediaconsulting.org болон The Falling Walls Foundation lab@falling-walls.com

Утас: 99071191

 

Холбоотой мэдээ