Монголчуудын XX зуун төөрөгдлүүд-3
Монголчуудын XX зуун төөрөгдлүүд-1
Монголчуудын ХХ зуун төөрөгдлүүд-2
Дөмөгтэй стратегич болох гэсэн нэг нь “оросууд биднийг Төв Азид хятадуудын эсрэг буфер болгож үздэг, тийм болохоор Хятад, Орос хоёр дундаа биднийг байлгадаг” гээд л ярьж эхэлдэг дээ? Санаж байгаа байлгүй дээ. За тэр талын, манай улсын геостратегийн талаарх бидний ХХ, XXI зууны үеийн ойлголт ШААЛ ХУДЛАА л гэж хэлье дээ.
Бидэнд Оросын Хаант засгийн үеэс баримталж байсан Зүүн хойд Азийн бодлогын талаар түй гэсэн мэдлэг мэдээлэл өнөөдөр байхгүй юм байна лээ. Дипломатууд маань тэрийг ер нь “гадарладаггүй” бололтой. Эсвэл ойлгохыг хүсдэг ч үгүй, ер нь ч дээ угаасаа үндэсний ашиг сонирхол, зүг чиг гэж манай улсад байдаггүй юм билээ. Шалтгааныг нь одоо хэлье.
Өнөөдөр Монгол нь Орост ямар ач холбогдолтой вэ гэдгийн суурийг бид мэддэггүй, гадарласан нэг нь сайн ухуулж тайлбарлаж ч чаддаггүй гэвэл уншигч та гайхах байх. Монгол гэдэг улсыг ямар нүдээр хардгийг мэдэхийн тулд эхлээд Орос, Хятад, бас Японы бодлогыг зэрэгцүүлж харьцуулаад л болох нь тэр.
Геополитик гээд байдаг зүйлээр үнэхээр мэргэшсэн хүн бол улс орны газарзүйн ашиг сонирхол эхлээд юун дээр тогтдог вэ гэдэг үндсэн итгэл үнэмшлийг мэддэг байх учиртай.
“Ашигтай байрлал” гэдэг ойлголтын цаадахын цаад үндсийг л ойлгочиход болно. Тэр бол “усны урсгал, усны нөөц, гол мөрний эх ба адаг цутгалан”, дараагаар нь гараа хөдөлгөж баялаг бүтээдэг, тэрийгээ эргэлдүүлээд өөрсдөө хэрэглэдэг хүмүүс, ердөө л энэ.
Түүнээс биш газрын гүний баялаг эсвэл өнөөх айхтар далайд гарцтай байх, байлдаан тулааны ашигтай байрлал, үндэстэн угсаатны иж бүрдэл энэ тэр бол цаад үндэс биш, харин дараагийн шатны, тайзан дээр ил харагддаг үзүүлэлтүүд шүү дээ.
Хүн төрөлхтний бүх газар нутагтай холбоотой дайн, яриа хэлцэл юуны урьдаар 100 хувь гол, усыг атгаж авах, дараагаар нь өндөр бүтээмжтэй хот сууринг атгаж авах дээр л явагддаг. Анхны соёл иргэншил үүссэн цагаас л тийм байсан. Усны эх ундарга, урсгалын чиг, ай сав бол уул толгод, газрын гүн дэх алт, нүүрснээс огт өөр, хүний амин чухал асуудал.
Тэр нь ус бол ундаа гэдгээс илүүтэй ус дагаад нийгэмшсэн амьдрал өөрөө бий болно, цэгцэрнэ. Одоогийн үгээр бол хотжилт, үйлдвэржилт, эдийн засаг гэх мэт улиг болсон үнэлгээнүүд бий болох эх нь ямар нэг хөдөлгөөнт урсац, нөөц, ай сав юм. Зөвхөн уухдаа биш. Анхны шаардлага хангасан газарт л соёл, цэцэглэлт, бүтээн байгуулалт, нэмүү өртөг, хүн цуглана, эрх мэдэл төвлөрнө.
Тийм л болохоор эргэлт асар ихтэй, тогтвортой гол мөрний ай сав, түүний дагуух хэт халуун биш, хэт хүйтэн ч биш газар л хүн төрөлхтөнд иргэншил гэж бий болсоор ирсэн. Иргэншил мөхсөн ч яг л тиймэрхүү бүс нутагт шинээр бий болж ирсэн. Тэгэхээр эхний дүрэм: гол усны ай сав нь геостратегийн ижий. Оросын талын ашиг сонирхол монголд тусгайлсан ямар нэг бодлогодоо биш, Номхон далайн ай савд ордог үндсэн суваг болох Амар мөрөн, түүнтэй холбоотой Зүүн Азийн гол мөрний ай сав буюу манжуурын бүс тэр чигээрээ юм. Үүнд манай Хэрлэн гол хамаатай, тэгэхээр тэрний дайрч өнгөрч байгаа нутаг Дорнодын тал газар тэр чигээрээ хамаатай. Үүнтэй ижилээр хойд мөсөн дайлай руу цутгах гол мөрөн байрласан өөрсдийнх нь нутгийн нэгээхэн хэсэгт хамааралтай нутаг: Орхон, Сэлэнгийн ай сав газар, түүнийг дагасан ой, ойт хээрийн бүс нутаг. Тэгээд л болоо.
Монголын хээр, говийн бүс яана уу, ийнэ үү Орост ч тэр, Хятадад ч тэр, өөр бусдад падлийгүй. Үүнийг эс тооцвол геостратегийн хувьд дэлхий дээр шийвэр гаргагчдад “өндөр үнэ цэнэтэй” гэж үздэг зүйлс бидэнд байхгүй.
“Монгол, Монгол, ай Монгол” гэсэн тусдаа айхтар бодлого Орос болон Хятадад тусдаа болоод дунд нь байхгүй. Японд ч тэр, цаашилбал Солонгост ч тэр, Энэтхэг, АНУ, Европт ч тэр. “Түй май” буюу хэн ч сонирхохгүй, сонирхох ч шаардлагагүй. Ямар ч сайн хүн аль нэг ашигтай газрыг өрөөл хэн нэгэнд “за май хайрт хөрш минь” гээд таслаад үлдээдэггүй юм. Тод жишээ бол бэлчээрийн хамгийн өндөр өгөөжтэй нутаг Шилийн Голыг хятадууд урд талаас нь, ой мод, гүний усны том нөөцийг Оросууд хойноос нь таслаад авчихсаныг л харчих. Өвс ногооны масс, гүний болон гадаргын усны нөөц хамгийн ядмаг хэсгийг нь “аваад үлдвэл үлд, май” гээд үлдээсэн. Үлдээсэн нь бэлэг биш, ашиг сонирхол ч биш, гол нь “ашиггүй” болохоор тэр. Инээнэ үү, уйлна уу тэдэнд хамаагүй. Бусдад хэрэгцээтэй, сонирхолтой юм гараас нь гардаггүй, байгаль дээр байгаа ямар нэг эд материалыг өөрчлөөд май гээд гараас гаргачих бүтээл ганцыг ч хийж чадахгүй, ядаж бусдын хийж бүтээсэн юмыг цохиод авчих эд хөрөнгөгүй гурван сая хүнийг хэн сонирхох юм? Угаасаа юу ч ярьж хөөрлөө гээд ойлголцож чадах биш.
Япончууд яагаад Хятад руу ороод цаашаа гол нь яагаад одоогийн Хятадын зүүн хойд нутагт төвлөрч, цаашаа Халхын гол руу довтолсон бэ гэдэг асуултын хариуг одоо та шууд мэдчихлээ шүү дээ. Зүүн зүгээс ирсэн хүмүүс зүүн зүгээс л довтолно шүү дээ гэж бодож байгаа байх. Үнэндээ Манжуурын бүс нутгийг тэр аяар нь атгах сонирхолтой байсан болохоор тэр.
Япончуудад тухайн үеийн Хятадын өмнөд, төв хэсэг буюу жинхэнэ хятад нутаг ач холбогдолгүй байсан, цаашид ч сонирхохгүй. Учир нь нэгэнт соёл ирэншлийн онцгой, гүн үндэс суурьтай голомт дээр эзэн суух нь шаардлагагүй, хүчний гарз.
Алс Дорнод, Манжуур нутгийн үнэ цэнийг баримжааладахаа гэх юм бол япончууд, хятадууд, оросуудын хувьд бодлого ондоо түвшинд. Тархи нь хагас хөлдүү цөөн хэдэн хүнтэй, нэмүү өртөг гээч юмгүй, усны нөөц ядмаг, тиймээс тогтвортой ирээдүй төсөөлөх боломжгүй, очоод хэсэг тоноод буцая гэсэн ч уйтгарын далай болох Монгол гээч алслагдсан газраас Манжуурын бүс нутаг нь олон арав дахин үнэлгээтэй, ач холбогдолтой. Тийм болохоор том улсууд тэр бүсийг аль нэгэндээ тэр чигээр нь алдах бололцоо хэзээ ч олгохгүй. Улс бүрийн геостратегийн суурь шашны номон дээр нь бичээтэй, арьсан дээрээ шивчихсэн байгаа. Лай болоод Монгол Улсын зүүн хагас бол Манжуурын ашигтай байрлал бүхий бүс нутагт хамрагддаг нэг хэсэг нь буюу нэгж нь.
Манжуурын бүс нутаг гэдэг нь дээр дурдсанаар нэгт, “соёлт хүн” амьдрах эхний шаардлага хангасан усны нөөцийн асуудалгүй, ай сав, цаг агаарын хувьд хүн амьдрахад тохиромжтой, тэр утгаараа цэрэг стратегийн чухал хэрэгсэл, хоёрт, мэдээж гурван сая биш 30 сая хүнтэй, тийм тоонд хүрэхгүй байлаа ч ирээдүйд хүрэх боломжтой. Тэгэхээр тэнд амьдрал цэцэглэх болно, нэмүү өртөг бий болно гэсэн үг. Түүнээс биш өнөөгийн монголчууд бидний төсөөлдөгөөр Хятад ба Орос хамтдаа цай уунгаа хаалганы цаана “одоо Монголыг яах вэ” гэсэн тусгай яриа байхгүй, ярих шаардлага ч үгүй, ёстой “түй май л байна” буюу цагийн гарз.
Угаасаа Манжуурын хавсарга газар Монгол гээч тусдаа бодлого аль алинд нь байхгүй гэдгийг хоёр талын, дэлхийн том улсуудын бодлого тодорхойлогчид бүгд мэдэж байгаа. Эвий минь тэгтэл бид нар өөрсдийгөө эвгүй гарууд, үнэ цэнэтэй гээд бодчихсон (инээдтэй). Төв Азийн цээжин дээр л гэнэ, тээвэр дамжин өнгөрөх ашигтай байрлал л гэнэ, биднийг учиргүй хоёр талаас булаацалдаж дундаа барьдаг л гэнэ, цэрэг дайны чухал талбар л гэнэ… Чааваас… Бүгд хоосон хийрхэл.
Хамгийн ашиггүй газар нутаг, хамгийн хэрэггүй хүмүүс учраас, манайд зарсан хүч хөдөлмөрийнхөө үр шимийг эргээд олтол 100 жил болох юм байнаа гэдгийг шинжлэх ухаан гээчийг мэддэг, математикийг амьдралд хэрэглэдэг хүмүүс ойлгоод, урьдчилж тооцоолоод, бүтэхгүй юм байна гээд хоёр талаас нь хил татаад хаячихсан шүү дээ.
Өнөөдөр манай 70 сая мал 3.3 сая хүнээсээ илүү үнэ цэнэтэй болж таарч байгаа, ядаж жаахан махны нөөц юм даа. Энэ үнэн байдлыг ойлгооч ээ ухаан ихт монголчуудаа. Үүнийг манай гадаад бодлого тодорхойлогчид мэддэг ч юм уу, ер нь тийм хүмүүс байдаг ч юм уу, мэдэх юм алга. Төрийн дээд албанд ажилладаг хүмүүс буюу “интеллигент” давхрагынхан улс дамнан хоорондоо үг хаялцаж, уран цэцнээр ярьж хөөрөлддөг л байх. Манайд даан ч тийм яриа хийж чадах, шаардлага хангасан хүн өдрийн од шиг ховор. Бүгд панзчин, люмпен угшилтай хагас “адгуус”. Амьдралын үнэт зүйл нь ахуйн нэгдүгээр түвшний зүйлс буюу махан биеийн таашаал. Тэр нь тансаглал, мөнгөөр хэмжигддэг бараа материалын нөөцөөр үнэлгээ хийдэг, мөн ирээдүйн зөгнөл гэхээр өөрийнхөө амьдралын хэмжээнээс давж гардаггүй, төсөөлөх, цэгнэх, мөрөөдөх гэх зэргийн соёлт хүн гэдэг амьтанд байдаг мэдрэмж, логик тархинд нь бүрэлдэхгүй явсаар амьдралыг барж хайрцгандаа ордог.
Хулчийж хайрлаж долоодог Орос ах болон худлаа онгироо зангаар далайлгаж эрхэлдэг хужаа ах нь хоёр талаас инээлдэж “мал малласан мал монголчууд” гэж шоолно. Дандаа л аахар шаахар довны наана цаана юманд тархиа гашилгаж явдаг хагас “адгуус”. Тийм хүмүүстэй энэ дэлхий дээр хэн ч юугаа ч ярих юм билээ, цагийн гарз. Оронд нь жорлон дээрээ тухлаад тамхилж суух нь хамаагүй дээр.
Индукц дедукц: өнөөгийн бидний аж төрж байгаа эх орон маань үнэхээр геостратегийн ач холбогдол өндөртэй газар байсан бол бид өнөөгийнх шиг хулчгар, хариуцлагагүй байхгүй, огт өөр хүмүүс шалгарч, бойжсон байх нь байгалийн, нийгмийн хууль юм. Өдгөө нэгж синга иргэний үнэлэмжтэй хэдэн монгол хүн дүйцэх вэ гэдгээ л мэдчих. Яагаад Синга хүний цалин олон улсын хэмжээнд маш өндөр юм? Агуу авьяастандаа биш, угаас үнэлгээ нь тэр. Яагаад гэвэл тэд геостратегийн чухал байрлал дээрх улсыг босгосон тоосго, иргэн, тийм ч учраас үмх газрын төлөө тэмцэлдэж олон үе өнгөрсөн, дэлхийн хэмжээнд хардаг хүмүүс гээд л ойлгочих. Лут өндөр боловсролтойдоо биш, угаас өндөр ач холбогдолтой газрын хүн болохоор тэр.
0 cэтгэгдэлтэй