Төгрөг цаас болж, төрд өндөр алба хашигчдын оймсны түрий, орон гэр дэх сейф, албан тасалгааны шүүгээнд тоосонд дарагдан хэдэн зуун тэрбумаараа хав дарагджээ. Зүгээр л нэг хурган даргын гэрт төгрөг, валют нийлсэн 7.3 тэрбум хөглөрч байгааг бид харлаа. 7.3 тэрбум төгрөг ямар овор хэмжээтэйг бид УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл гээчийн ачаар мэдэж авлаа.
С.Батдөл гэх хүн дүрст бэрд бидэнд хүний шунал ямар дуусашгүй, ёроолгүйг, авлига аалзны тор мэт хэржээ гэдгийг, хүн гээч ямар аймшигтай амин хувиа хичээгч байдгийг харууллаа.
Тэгвэл С.Батдөл шиг, оймсондоо боодол ам.доллар нуугаад баригдаж асан МХЕГ-ын байцаагч Н.Баярсайхан шиг 100, зуун албан тушаалтан, газрын дарга, даамлууд, тэдний гар хөл Монгол Улсын төрд төмөр нүүр гаргачихсан, дор бүрнээ идэж, суйлж, хумсамж, хулгайлж болох бүхнийг тонож суугаа. Ийм бэрдүүдийн халаасанд дахин нэг улс байгуулах хэмжээний мөнгө тоосонд дараатай, боодлоосоо хэзээ, хаашаа задарч юу болж угаагдаж, ямар гээчийн бетонон ширэнгэ болж хувирахыг таашгүй, тэрбумтнуудын давхарга үүсжээ.
Энэ бүхнийг дэлбэлнэ, ард иргэдээсээ боломжийг нь хулгайлж, урван тэрслэгч нүүрсний, алтны, төмөр замын, ковидын хулгайтай тэмцэхээ илэрхийлж, эхнээс нь хуу татаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР, Авлигатай Тэмцэх Газар -т талархаж байна. Хэдэн зуун тэрбумаар нь хав дарчихсан бэрдүүдийн оромжийг дахиад ч дэлбэлж өгнө үү гэж хүсье.
0 cэтгэгдэлтэй