ЭНД ТЭНДХИЙН ТУЗ-Д ТОЛГОЙ ХОРГОДОЖ ЯВДАГ Ц.БАЯР-ЭРДЭНЭ ГЭЭЧИД ТӨРИЙН ХЭМНЭЛТ ТҮЙ Ч ХАМААГҮЙ НЬ АРИУН ЯВДАЛ УУ

2023-04-14 651 0

Лүндэгийн Наранбаатар гэх гав шав нөхөртэй өдгөөгөөс 6 жилийн өмнө ярилцлагын ширээний ард уулзаж байлаа. “Ванга шиг хэлье. С.Эрдэнэ намын дарга болно” гэх гарчигтай нэг их урт ярилцлага өгч билээ. 2017 он гэсэн үг. Тухайн үед Хөтөл- Цемент шохой ТӨХК-ийн захирал бус АН-ын дарга З.Энхболд руугаа оймс “нисгэсэн” гэх “гэм”-тэй  эдийн засагч, уул уурхайн инженер байв. Тэр бол аль ч нам төр барьсан бай нохой шуугиулагч. Олны хараанд өртчихсөн, ямар нэг дуулиантайхан хэрэг мандаачихсан явна. Тэр хэрээрээ өөрөө шатна, дүрэлзэнэ. Зарим үед хэт түргэдээд байна уу гэмээр. Энэ удаад ч мөн тэрбээр өнөөх л сахилгагүй дүрээр улс төрийн өгөөш болоход бэлэн “шатаж” яваа харагдах. Шалтгаан нь “Бумбын тахилга хийсэн” гэх. Гэтэл Айрагны өргөө барьж, аймаг хотгүй газар жорлон босгочихоод нээлт хэмээн тууз хайчилж, тун чиг сүржин төсөв зарлагадаж байсан инээдэмтэй түүх манай төрийнхны дунд байж л байсан. За тэр яах вэ, Л.Наранбаатарыг өмөөрч өмөлзөх гэсэнгүй. Юутай ч түүний даргалж яваа газар түүхэндээ байгаагүйгээр өнгө орж үүд хоймор нь гэрэлтсэнд л битүүхэн баяртай явдаг аа. Түүнийг хэл ам, шалгалт шүүлэгт унагах гэсэн асуудлыг нэхэн хөөвөл учиг зангилаа нь буруу хүнээ дэргэдээ бумба мэт тахьсаных нь гай мэт.

Тодруулбал, сайн, муугийн алинд ч өөрийн гишгэсэн зам мөрөө баллуурдчихаад хээв нэг энд тэндхий ТУЗ-д чимээгүйхэн ороод суучихсан баг хамт олноо хутган үймүүлж, хагалан бутаргаж, илүү дутуу эрх дарх эдлээд явж байхад бэлэн тийм л нөхрийг удирдлагынхаа багт залсныхаа төлөөсийг өдгөө тэр цахим орчинд хангалттай төлж байна. Юу гэвэл, Хөтөл-Цемент шохойн үйлдвэр ТӨХК гэх их айлыг Наба жил орчмын хугацаанд удирдахдаа чамгүй сайн менежер гэдгээ батлан харууллаа гэж хувьдаа би үздэг.

Үе үеийн дарга нар нь ажилчдаа мөлхүүлчихээд өөрсдийн халаасаа л түнтийлгэдэг байсан Хөтөлийн цемент шохойнхон Л.Наранбаатарын үед өрнөөсөө салж, үйлдвэрээ өнгө оруулж, цалингаа нэмэгдүүлж, илүү цагаа бодуулж, эрх ашгаа өндөрт өргүүлсэн. Гэтэл дайсан гэдэг дэргэд байдгийн үлгэрээр түүний хажууд Ц.Баяр-Эрдэнэ гэх хонжооч наалдсан нь өдгөө Л.Наранбаатараар туг тахихаар бэлтгэл ажлаа хангаад хэдийн эхэлжээ.

Гэтэл Ц.Баяр-Эрдэнэ гэгч нь Монгол Улсын Засгийн газрынхаа бодлогыг баримтлах нь бүү хэл өөрөө Төрийн хэмнэлтийн тухай хуулиа уландаа гишгэлж, төрийн өмчийн машиныг хувийн хэрэгцээндээ байнга унаж ашиглахаас гадна нийт 12.3 сая төгрөг үргүй зарсан нь баримтаар нотлогдоод байхад л хор найруулж, хоолоо олж иддэг зангаа тавьдаггүй ээ, хөөрхий. Ингэхдээ 7.2 сая төгрөгийг компаниас гаргуулан бензин шатахууны төлбөрт зарцуулснаас гадна сэлбэг хэрэгсэлд 5 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс хамгийн инээдэмтэй нь ойр зуурын зардлаа хүртэл төсвөөс гаргуулжээ. Тухайлбал, 45 мянган төгрөгөөр агаар шүүгч, 16500 төгрөгийн үнэтэй амортизаторын резин гэх мэтийг хүртэл халааснаасаа гаргаж чадалгүй компаниар төлүүлжээ.

Мал мянга хүрэхэр хоол болгоод идэх юм олддоггүй гэх хоржоонтой үг бий. Түүн шиг энд тэндхийн ТУЗ-д толгой хоргодож явдаг Ц.Баяр-Эрдэнэ хөлжиж баяжиж, төрийн машин хөлөглөж ханахгүй таван төгрөг өөрөөсөө гаргаад хэрэглээгээ хангаж чадахгүй новширсон баримтууд цаасанд үлджээ. Төрийн өмчийг энэ мэт шамшигдуулаад амташсан Ц.Баяр-Эрдэнэд Төрийн хэмнэлт түй ч хамаагүй байгаа нь шударга ариун явдал уу.

Холбоотой мэдээ