З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

ДАТА ИНФО: Газрын баялгийн өгөөжийг орон нутаг хэрхэн зарцуулж байна вэ?

2021-05-21 871 2

Ковидын өмнөх жил буюу эдийн засгийн өсөлт таван хувь давсан 2019 онд уул уурхайн компаниудаас орон нутагт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 26.8 тэрбум төгрөг, хандив дэмжлэгийн хэлбэрээр 33.7 тэрбум төгрөг орон нутагт шингэжээ. Өөрөөр хэлбэл, олборлох салбарын компаниудын орон нутагт үзүүлдэг хандив дэмжлэг нь хамтын ажиллагааны гэрээнээс даруй 7 орчим тэрбум төгрөгөөр илүү байсан гэсэн үг юм.

2019 онд Дорноговь, Орхон аймаг ашиглалтын тусгай зөвшөөрлөөр хамгийн олон нь байсан боловч хамтын ажиллагааны гэрээний үнийн дүнгээр Өмнөговь, Дорнод, Ховд аймаг тэргүүлж байна. Харин Архангай, Завхан, Хөвсгөл, Орхон аймаг уул уурхайн компаниудтай байгуулсан орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний зориулалт, үнийн дүнгийн мэдээллээ Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад ирүүлээгүй аж.

Харин хамтын ажиллагааны гэрээний нийт үнийн дүнгийн 79.4% буюу 21.34 тэрбум төгрөг нь дэд бүцийн хөрөнгө оруулалтад зарцуулагдсан байгааг дээрх дүрслэлээс харж болно. Үлдсэн нь уурхай ашиглах, байгаль орчныг нөхөн сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх зориулалтаар байгуулагджээ. лэхэд зарцуулжээ. Энэ нь нийт гэрээний үнийн дүнгийн 79.4%-ийг эзэлж байна.

Тэгвэл 33.7 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй хандив дэмжлэгийн 52.2% буюу ₮17.77 тэрбумыг Өмнөговь аймаг хүлээн авчээ. Мөн Орхон, Ховд, Сүхбаатар, Булган зэрэг аймаг айргийн тавд бүртгэгдсэн. Энэ их мөнгө орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжихэд зарцуулагдаж байна уу эсвэл өөр тийшээ урсаж байна уу гэдгийг дараагийн дүрслэлд харууллаа.

Уул уурхайн компаниудын орон нутагт өгч буй хандив дэмжлэгийн талаас илүү хэсэг нь аймаг болон сумын ЗДТГ, хөгжлийн сангаар дамждаг хэдий ч үүний нэлээд хэсэг нь хэрхэн зарцуулагддаг нь тодорхойгүй байна.

Холбоотой мэдээ