Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймгийн 34 суманд микробиологийн аргаар MNS:6866-2020 улсын стандартын дагуу үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж дууслаа. Микробиологийн бэлдмэлийн чанар, эрүүл ахуйн байдалд Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори дүгнэлт гарган бусад бүлээн цуст амьтдад халгүй болохыг баталгаажуулав.
Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг хаврын улиралд зохион байгуулснаар нийт 100 гаруй мянган га бэлчээрийн ургамлыг мэрэгч амьтны хөнөөлөөс хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлд хэвийн ашиглах боломжийг бүрдүүллээ. Мөн зун, намрын улирлын бэлчээрийн тэжээлийн нөөцийг 122 сая тонноор нэмэгдүүлэв.
Үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээний намрын ажлыг 9-11 дүгээр сард есөн аймаг, аймаг дундын отрын бүс нутгийн 400 орчим мянган га бэлчээрийн талбайд хэрэгжүүлнэ. Бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн тус бүр 20 мянган га нийт 60 мянган га бэлчээрт хэрэгжүүлнэ. Тус аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар царцааны тархалт, олшролтын тодотгох судалгаа хийж дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж, үр дүнг баталгаажуулж, зөвлөмж хүргүүлсэн зэрэг бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Харин шаардлагатай ургамал хамгааллын бодисын нийлүүлэлт хүлээгдэж байгаа ч наймдугаар сард багтаан дуусгах боломжтой юм.
3 cэтгэгдэлтэй
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://www.binance.com/es/register?ref=P9L9FQKY
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?