З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Нийслэлд дрон нисгэх, хүндэтгэлийн самбар байрлуулахад дүрэм мөрдөнө

2021-07-04 1362 0

Улаанбаатар хотод дрон нисгэх, амьтан тэжээх, бүрлээчийг сүүлчийн замд нь үдэх, хөшөө дурсгал болон хүндэтгэлийн самбар байрлуулах гээд олон үйл ажиллагаа явуулахад өөрийн гэсэн дүрэмтэй болох аж. Үүнээс гадна өөр ямар үйл ажиллагаанууд өөрийн гэсэн дүрэмтэй болохыг доорх дүрслэлээс харна уу.

27 жилийн дараа шинэчлэгдэж буй нийслэлчүүдийн “Үндсэн хууль” гэгдэх Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доорх үйл ажиллагаануудыг хотын дүрэмтэй болгоно гэж заажээ.

Нийт 7 бүлэг, 51 зүйлээс бүрдэх уг хуулийг өнгөрсөн мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Хэрэв уг хууль батлагдвал ирэх жил буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжих хүлээлттэй байгаа бөгөөд доорх дүрслэлд үзүүлсэн үйл ажиллагаанууд өөрийн гэсэн дүрэмтэй болох юм.

 

Холбоотой мэдээ