Залуучуудын хөгжлийн болон Өсвөр үе, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Агентлагийн даргын 2021 оны А/124 дүгээр тушаал гарч 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штаб, Тэмүүжин Өрлөг Бүрэн дунд сургууль, “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тэй хамтран “ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” Үндэсний аяныг 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд цахим болон танхим хэлбэрээр зохион байгууллаа.
Цахим сургалтыг Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн харьяа Тэмүүжин Өрлөг сургууль дээрээс зохион байгуулж явуулсан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Дэд дарга Н.Самьяа, ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын дарга С.Дашзэвэг, ҮБХИС-ийн захирал, Бригадын генерал П.Жаргалан тэргүүтэй төлөөллүүд оролцлоо.
0 cэтгэгдэлтэй