“New story” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Ирээдүйн эзэд” аян нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт үргэлжиллээ. Улмаар тус дүүргүүдийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулан мэргэжил сонголтын лекц арга хэмжээг зохион байгуулав. Арга хэмжээг нээж, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж хэлэхдээ “Энэхүү ахлах ангийн сурагчдад зориулсан мэргэжил сонголтын аяныг 21 аймаг, 9 дүүрэг даяар 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Даяаршиж буй дэлхий ертөнцөд амьдрах, өрсөлдөх чадвартай хүн л аж төрнө шүү дээ. Тиймээс чанартай амьдрахын тулд хүүхэд, залуучууд та нар мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухал асуудал. Манай улсад жилд дунджаар 40 мянган оюутан төгсдөгийн дөнгөж 28 орчим хувь нь сургуулиа төгсөөд ажилтай болдог гэсэн судалгаа гарсан. Гэтэл нөгөө талдаа, ажлын байрны зар олон байдаг авч ажилгүй иргэд бас төдий чинээ байгаад байна. Энэ хоёр яагаад уялдахгүй байна вэ гэвэл манай оюутнууд шаардлагатай мэргэжлүүдийг сонгохгүй байгаад учир байна. Нийт төгсөгчдийн дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлээр буюу хуульч, эдийн засагч, бизнесийн удирдлага гэх мэт мэргэжлээр суралцаж, төгсөж байна. Гэтэл зарлагдаж буй ажлын байрыг харахаар, сувилагч, инженер, багш, эмч гэх мэт нарийн мэргэжлийн боловсон хүчин ус агаар мэт үгүйлэгдэж байна” гэв. Түүнчлэн танхимд сууж байгаа хүүхдүүд дунд хуульч мэргэжлийг сонгохоор зэхэж байгаа хүн байгаа нь дамжиггүй. Гэвч энэ мэргэжлээрээ ажлын талбар дээр гараад онцын онц байж чадахгүй байвал ажилгүйчүүдийн эгнээнд л нэгдэнэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Ерөөс сонгосон мэргэжилдээ эзэн нь болж, зорьж, тэмүүлж суралцахгүй л бол ажлын байран дээр гараад тэнцэхгүй гэдгийг анхаарах нь зүйтэй гэв. Мэргэжил сонгох нэг хэрэг, суралцаад төгсөх ч бас нэг хэрэг, хамгийн чухал нь чиний сонгосон мэргэжил чамайг амжилтад хүргэх үү гэдгийг сайтар тунгаах хэрэгтэйг тэрбээр нэмж зөвлөсөн юм.
Тэгвэл мэргэжил сонголт гэдэг ээж аавын, хамаатан садангийн, багшийн, найз нөхдийн, эсвэл хэн нэг лам, бөөгийн хэлснээр сонгочихдог зүйл биш. Өөрийгөө олж нээх, юунд дуртай, юу сонирдог вэ гэдгээ сайтар мэдэж, ирээдүйд хийж бүтээх зүйлээ бодож, амьдралын хамгийн анхны бөгөөд чухал алхам, шийдвэр гаргах үйл хэрэг юм. Тиймээс гэр бүлийнхнийхээ хэлснээр, удмаа дагаад, эсвэл ангийн найзаа дагаад сэтгэл хөөрлөөр мэргэжлээ сонгож хэрхэвч болохгүй гэдгийг ахлах ангийн сурагчдад сургагч багш нар зөвлөж байлаа.
4 cэтгэгдэлтэй
Your article helped me a lot, is there any more related content? Thanks! https://accounts.binance.com/pl/register-person?ref=PORL8W0Z
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you. https://www.binance.com/fr/register?ref=FIHEGIZ8
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.