Улсын их дэлгүүрийн долдугаар давхарт Нью-Йоркийн тансаг ресторан “нүүгээд иржээ”

2022-08-26 396 1

“Топ Кюзин” ХХК нь зургаан салбар ресторантайгаар нийтийн хоолны чиглэлээр жишиг тогтоон зочлох үйлчилгээний салбарт амжилттай ажиллаж байгаа хамт олон юм.

Нам тайван саруулхан орчинд дэлхийд алдартай Том Ям шөл, Пад Тай, Квей Тэу, Тай Лакса зэрэг амтат зоогийг Тай Синха шар айргаар даруулан зооглох боломж олгодог “Thai Express” (Тайэкспресс) ресторан, Нью Йорк хотын уур амьсгал бүхий тавлаг орчинд америкчуудын амтархан иддэг аварга том “Yankee burger”, “Crazy Dog” “Newyork steak” “Carbonarra” зэрэг 99 нэр төрлийн хоол, коктэйль, шар айраг амтлах боломж олгодог “New York Liberty” (НьюЙорк лайбэрти) болон Мишээл гудамжнаа байрлах “New York Street” (НьюЙорк Стрийт), наадмын хуушуураараа алдартай “Taste of naadam” (Наадмын амт) зэрэг ресторануудаар та үйлчлүүлж байсан нь дамжиггүй.

Тэгвэл тус салбар ресторануудыг амжилттай ажиллуулж хэн бүхний орох дуртай газар болгосон “Топ Кюзин” ХХК дахин нэг салбарынхаа үүдийг нээжээ. Шинэхэн салбараа их хотын төв цэг Улсын их дэлгүүрийн долдугаар давхарт  “New York Empire Building”-ийн нэрээр “NEWYORK EMPIRE” хэмээн нэрлэжээ.

Тус ресторан зааландаа 300, гадна задгай талбайдаа 150 хүртэлх хүн хүлээж авах хүчин чадалтай бөгөөд НьюЙорк хотын төв хэсгийн уур амьсгалыг мэдрүүлнэ гэж тус хамт олон амлаж байна.

Холбоотой мэдээ