“Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно

2021-09-09 717 5

“Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд 2021 оны 09 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд болох гэж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулах, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай шинэлэг дэвшилтэт техник, техногологи, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд бараа бүтээгдэхүүнээ иргэд олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилготойгоор тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийг НЗДТГ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, ”Таван Толгой Түлш” ХХК,  Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилийн төсөл хамтран оролцож байна. Иргэд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирснээр хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчинд ээлтэй, хэмнэлттэй агаар, орчны бохирдлыг бууруулах болон цэвэрлэх дэвшилтэт техник, технологи бүхий бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаатай танилцах худалдан авах боломжтой.  Мөн дээр дурьдсан төрийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, өөрт тулгамдаад байгаа санал хүсэлтээ гаргах, хэрэгцээтэй мэдээллүүдийг авах бүрэн боломжтой юм.

Холбоотой мэдээ