Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээж, төрийн байгууллагууд түүчээлэн энэ үеэр БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвийн ургуулсан 10,000 мянган ширхэг суулгацыг дөрвөн байршилд тарилаа.
“Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд өртсөн талбайг дөрвөн хувиар бууруулна. Иймд Мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувь хүн албан байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал олгох эрхзүйн орчныг бий болгох, ойжуулалтын төсөв, тооцооллыг зөв гаргах тарьсан модны арчилгаа, цаашид ургуулах менежментийг давхар шийдэх зэрэг нь энэ ажлыг үр дүнтэй болгоход ихээхэн ач холбогдолтойг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо.
3 cэтгэгдэлтэй
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.