“АЙ ТИ ЭМ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛЭЭ

2021-10-29 745 3

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан:
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын нөлөөгөөр бидний дэвшүүлсэн зорилтуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд урьдчилан тооцоогүй томоохон сорилтууд тулгарч байна. Цар тахлын улмаас олон салбарын үйл ажиллагаа тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн их алдагдал хүлээж эдийн засгийн хохирол амсаж байгаа. Монгол орны хувьд сүүлийн хоёр жилд жуулчдын тоо болон аялал жуулчлалын салбарын орлого 90 гаруй хувиар тус, тус буурсан үзүүлэлттэй байна.
Бид хамтдаа энэхүү хүнд цаг үеийг даван гарах богино хугацаанд сэргээх төлөвлөгөө боловсруулан жуулчин хүлээн авах бэлтгэлээ базаан ажиллах шаардлагатай. Иймд 2021 амжилттай зохион байгуулж цар тахлын дараах үеийн аялал жуулчлалын сэргээх стратеги боловсруулахаар шийдвэрлэж олон талын оролцоотой ажлын хэсэг байгуулж, ажлаа эхэлсэн. Аялал жуулчлалын салбарыг сэргээх, шинэ хэвийн нөхцөлд шилжихэд нөхцөл байдлаас сургамж авч, дүн шинжилгээ хийж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө багатай, орон нутгийн иргэд, нийгмийн зорилтот бүлгүүдийн оролцоог хангасан, инновац, цахим технологийн дэвшлийг нэвтрүүлсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлого үйл ажиллагааг чиглүүлж байна.

Холбоотой мэдээ