“Шинэ сэргэлт”-ийн бодлого зарим заримдгуудад нүүр тахлах бамбай нь болж байна  

2024-04-12 360 1

“Шинэ сэргэлт”-ийн бодлого зарим нэг заримдгуудад нүүр тахлах бамбай болж байна

Сонгууль хаяанд ирлээ. Түшээд төрийн ордноосоо цухуйж, тойрог руугаа түмэн бодол, буман тактик боловсруулчихсан очицгоож байх шиг байна. Зарим нь өнгөрсөн дөрвөн жил хаана, юу хийж яваад гэнэтхэн гараад ирэв гэлтэй дүрээр гэлмэггүй авирлаж дахин сонгогдох шаанс горилж ичих нүүрээ элгэндээ наажээ.

Харин “Ковидын” гэх бэрх цагт бүрэлдсэн Засгийнхаа голыг үүрэлцэж, ачааг таталцсан зүтгүүрүүд болох Сангийн сайд, Гадаад харилцаа, Соёлын, Зам тээврийн сайдууд очсон суусан газар орондоо тун чиг бардам тайлангаа тавьж байх шиг. Хийсэн ажлаар гавиагүй, хэлгүй, дүлийчүүд ч энэ засагт суудал бөглөсөн.

Тэднийг ард түмэн танихын дээдээр таньж, мэдэхийн дээдээр мэдэж буй. Тиймээс балаг ихтэй, арга нарийн, хэрэг төвөгтэй холбогддог, байсхийгээд л нүүрсний хулгай, 5Ш ажиллагааны шалгалтад бүдэрчихдэг чих халууцуулдаг нөхөд гэмгүй, гэнэн баатрын дүрээр морилцгооно. Тэднийг хэн нь хэн бэ гэдгийг таних, өмнөх түүхийг нь мартахгүй санах нь л чухал.

Энэ Засагт тохой, толгойгоо нийлүүлсэн ноход цөөнгүй. Тэд нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт орооцолдчихсон явсныг ард түмэн, шинэхэн сонгогчид хэзээ ч мартаж болохгүй. Азаар танхимын тэргүүн нь сүйхээтэй, улс төрчийн эр зоригтой, бодлогын “машин” мэт ажилласан тулдаа Монголын парламентын түүхэн сүүлчийн гэж тооцогдох 76-гийнхаа авралын од нь болж байгаа нь нууц биш. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бас нэг гавьяа нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт.Өмнө нь парламентын гишүүн байна гэдэг лиценз авах давуу тал, уул уурхайг олборлох давуу тал байсан. Харин одоо эсрэгээрээ сул тал болж эхэлснийг ирэх парламент харуулна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн супер гэж хэлж болох давуу тал нь маш сайн бодлогуудыг “үйлдвэрлэсэн”. Ар араасаа холбоо, залгаатай 6 дэд хэсэг бүхий “Шинэ сэргэлт”-Бүсчилсэн хөгжлийн бодлогуудын ачаар гишүүд тойрогтоо нүүртэй, танилцуулж ярих сэдэвтэй, үргэлжлүүлэх зорилттой явна.

Манайх шиг бодлогын бус боомиллын голдуу концевцтой явж ирсэн улсад урт, дунд, богино хугацааны бодлогууд ус агаар шиг хэрэгтэй байсныг “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүлээлтээс харж болхоор байна.

Юутай ч танхимын тэргүүнийхээ түүчээлсэн “Шинэ сэргэлт”-ийн бодлого тойрогтоо ажиллаж байгаа зарим нэг заримдгуудад хийсэн ажил, ярих яриа нь болж нүүр тахлах бамбай нь болж байна.

Холбоотой мэдээ