БОАЖЯ “Invest in Mongolia-Seoul 2021” бизнес форумд аюултай хог хаягдлын талаарх мега төслөө танилцуулна

2021-06-21 390 0

Үндэсний хөгжлийн газраас Монгол-Солонгосын “Invest in Mongolia-Seoul 2021” бизнес форумийг  зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өргөжүүлэх, Солонгосын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх сүүлийн үеийн мэдээллийг хүргэж, хөрөнгө оруулалт эрэлхийлсэн боломжит төслүүдийг танилцуулах зорилготой.   Цар тахлын улмаас тус форумыг 2021 оны зургадугаар сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангаад буй.

Форумын мега төсөл хэсэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах” төслийг танилцуулахаар хамтран ажиллаж байна.

Тус хурлыг Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорац, Солонгосын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг /KOTRА/, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамтай  хамтран зохион байгуулна.

Холбоотой мэдээ