
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “МАНГА” гар зургийн уралдааныг хоёр дахь жилдээ JCI CENTRAL байгууллагаас санаачлан JCI TOKYO салбар байгууллагатай хамтран 6-12 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна
Хүүхдүүд та бүхэн “Арлын Япон орноор аялъя” сэдвийн дагуу өөрийн уран сэтгэмжээр зургаа зурж уралдаанд идэвхитэй оролцоорой.
Уралдааны ач холбогдол
- -Хүүхдүүдийн ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харж
- -Япон улсыг таниулах,
- -Зурах зуршлийг бий болгох,
- -Бодлоо дүрс өнгөөр илэрхийлэх чадварыг дээшлүүлэх,
- -Cэтгэхүйн цар хүрээг нэмэгдүүлэх,
- -Анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх,
Бүтээлд тавигдах шаардлага
- -Уралдаанд ирүүлсэн зураг нь зөвхөн өөрийн бүтээл байх
- -Бүтээл нь сэдэвтэй нягт холбоотой байх
- -Бүтээлийг А4 хэмжээтэй цаасан дээр зурах
- -Бүтээл нь цэвэр үзэмжтэй байх
- -Зурсан зургийнхаа ар талд зургийн нэр, тайлбар, овог нэр
- -Утасны дугаар, цахим шуудан зэрэг мэдээлэллийг бичсэн байх.
Манга бүтээлийг 2022.03.28 – 2022.05.16 хүртэл хүлээн авах бөгөөд Япон орноор аялах эрхийн эзнийг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр шалгаруулна.
0 cэтгэгдэлтэй