Ж.МӨНХБАТ ГИШҮҮНИЙ ХӨРӨНГӨ, ОРЛОГО ХЭДЭН НЭГТИЙН ДЭВСГЭРТТЭЙ ТЭНЦЭХИЙГ ХАРМААР БАЙНА

2023-01-10 284 5
Яруу найрагч гэх яруу гуншинг нь намтар дээрээс нь арилгачихмаар зальжин нөхөр МАН-д бий. Ж.Мөнхбат гээчийг Архангайнхан УИХ руу сонгож илгээдгээ болимоор юм. Ер сайн, сайхны жишээнд нэр ус нь дуулддаггүй энэ гөлгөр худалчаар төр, түмэн дутаад байна гэж үү дээ. Төрсөн дүү Ж.Батсуурийнхаа “Хүмүүн фильм” НҮТББ-д 2.3 тэрбумаар хоёр ч киногоо хийлгээд төсөв, төрийн мөнгөнөөс хөөрхөн тоншчихдог түүний казино тоглосон баримт ил гарав. Их гарын тоглоомчин энэ нөхөр тайлбар өгөхдөө ер ичихгүйн дээр “100 мянган доллар хожиж тоглосон нь үнэн юм байна лээ” хэмээн инээвхийлэн биднийг даапаалав. Ингэхдээ “Нүүрсний хэрэгт би ямар ч холбоогүй, итгэлтэй байна, намайг шалгаж болно. Харин ч би алга болсон мөргөцгийг нийтэд дэлгэн мэдээлсэн” гэв.
2015 онд шүү дээ. Тэрбээр МАН-ын генсек байв. Ж.Мөнхбат зүүн гартаа нэг ам.доллар, баруун гартаа 17 боодол нэг төгрөг бариад “нэг ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна” хэмээн төгрөгийн үнэгүйдлийн талаар АН-ынханд хандан сүржин мэдэгдэл хийж байлаа. Энэхүү гоё яриагаа та өнөөдөр мартаагүй биз дээ.
Тэрбээр, “Засгийн газар, Монгол банкны алдаатай бодлогоос болж валютын ханш эрс нэмэгдэж, Монгол төгрөг цаас болон хувирлаа. Та бүхэн энэ нэг ширхэг нэгтийн ам.доллар 17 боодол нэг төгрөгтэй тэнцэж байна. Ерөнхий сайд аа. Энэ 17 боодол нэгтийн дэвсгэртийг нийлүүлж наавал 18 ам.метр квадрат болж байна. 18 ам.метр ханын обой өнөөдөр зуун айлын барилгын дэлгүүрт дунджаар гучин мянган төгрөгт хүрсэн байна. Монгол төгрөгийн ханшийг ямар болгосноо эрх баригчид харах цаг болсон” хэмээсэн попорч явлаа. Гэтэл өнөөдөр 1 ам.доллар ам.доллар 3453 төгрөгтэй тэнцэж байна. Ж.Мөнхбат гишүүнээ өнөөдөр таны хөрөнгө орлого хэдэн 1-тийн дэвсгэрттэй тэнцэж байгааг өнөөх индэр дээрээсээ харуулаач.

Холбоотой мэдээ