Яг гурван жилийн өмнөх энэ өдөр Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, тамгаа гардаж байсныг цахим орчин дахь үйл явдал сануулжээ. Түүний шандсаа сорьсон 1080 хоногт ажил буцлав уу, амжилт харагдав уу гэдэгт иргэд дор бүрнээ дүн тавина биз ээ.
Юутай ч түүний түүчээлсэн Засгийн газар авлигачтай ширүүхэн үзэлцэж, хулгайчдын зүсийг харуулж, алдрыг нэрлэв. Хөрөнгөтнүүдийн сэйфийг онгойлгож, хулгайлсан мөнгөний хэмжээг баримжаалах боломж олгов. Нүүрсийг уул овоолгоор нь идэж, хөлжигсдийн хөлийг тушиж өгөв.
Авлигын сүлжээ гэж ямар их оролцогчтой, хамрах хүрээ, хамаарал бүхий этгээдүүдтэйг Хөгжлийн банкны дуулиант хэргээр нотоллоо. Монголыг мөнгөний машин, мөрөөдлөө биелүүлэх зөөлөн боорцог шиг санаж, хамгийг нь сорчилж аваад, өөрсдөө гадны улс оронд хэрхэн бүгж амьдардаг болохыг хөөцөлдсөөр авчирсан “Шувуу”-даар харууллаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хулгай, авлига хоёртой гурван жил тэмцэв. Гучин жилийн буглаа одоо л арилах нь үү дээ гэсэн итгэл сэргэж байх шиг. Том гарын дээрэмчид буюу хуулиар хулгай хийгчидтэй тэмцэнэ гэдэг амархан ажил огт биш. Элдэв дайралт, шахалт, дарамт, гүтгэлгэ, доромжлолыг хариуд нь зөндөө амсана. Гэвч тэр энэ бүхнээс айгаагүйгээр барахгүй, барьцаа улам бүр чангаруулж, ахиулсаар төрд халдашгүй дархан эрх гэгчээр халхавчлуулаад, сонгогчдынхоо итгэлийг алдагсадтай хайр найргүй үзэлцэв.
Монголчууд 2024 оны сонгуульд санал өгнө. Ингэхдээ хэрсүүжсэн иргэд, хэн төрд хэрэгтэй, хэрэггүйг төвөггүй ялгаж таньдаг болтлоо мэдлэгжлээ.
Хот хөдөө, гэр хороололгүйгээ сэргэлт хүлээж байна, Шинэ сэргэлтийн гэх бодлогоо эрчимжүүлж, Үндэсний хороодоо үр бүтээлтэй ажиллуулчихвал сэвхийгээд л босоод ирнэ дээ, Монгол Улс. Системийн шинэчлэл гэдэг бол үр дүн нь өнөөдөр шууд гарахгүй ч хожмоо иргэдэд хожил нь очдог реформ. Ийм тогтолцооны шинэчлэлийг улс төрчийн зоригтой, ажлын бэрхээс айдаггүй, ялархаж бэрхшээл тоочихыг хүсдэг ч үгүй харизматай нэгэн л барьж авч эхлүүлдэг. Ийм л том эхлэл ямар ч байсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн хугацаанд урагшиллаа. Нүүх үү, үлдэх үү нь иргэдийн мэдэлд очиж байна.
Тэр гурван жилийн өмнө “Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол Улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх салбарт ахиц, үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн гол шалтгаан юм. Гэхдээ огт байхгүй юу гэвэл 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг. Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөх бодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой. Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна” хэмээн хэлж байлаа. Түүний үгийг энд сануулъя.
31 cэтгэгдэлтэй
Мадонна, икона поп-музыки и культурного влияния, продолжает вдохновлять и поражать своей музыкой и стилем. Её карьера олицетворяет смелость, инновации и постоянное стремление к самовыражению. Среди её лучших песен можно выделить “Like a Prayer”, “Vogue”, “Material Girl”, “Into the Groove” и “Hung Up”. Эти треки не только доминировали на музыкальных чартах, но и оставили неизгладимый след в культурной и исторической панораме музыки. Мадонна не только певица, но и икона стиля, актриса и предприниматель, чье влияние простирается далеко за рамки музыкальной индустрии. Скачать mp3 музыку 2024 года и слушать онлайн бесплатно.
https://ac10.0bb.ru/viewtopic.php?id=226#p1478
http://forum2.extremum.org/viewtopic.php?f=5&t=368387
https://salda.ws/f/topic.php?f=26&t=63883
https://audiobooks.webtalk.ru/viewtopic.php?id=1534#p3843
http://www.jeromebaray.com/afm/wiki/index.php/Utilisateur:CarenNeubauer62
http://gadimark.free.fr/wiki/index.php?title=Mp3bit.pw_3
http://pokatili.ru/f/viewtopic.php?f=10&t=70065
https://nemezida.group/club/user/1021183/forum/message/8400/63995/#message63995
https://rybolov.webtalk.ru/viewtopic.php?id=1543#p24650
http://writetranslate.ukrbb.net/viewtopic.php?f=7&t=38157
https://philosophie-en-cours.net/liaisons/index.php?title=Utilisateur:HiramRowan
https://ledi.forumno.com/viewtopic.php?id=4095#p7548
http://army.clanfm.ru/viewtopic.php?f=2&t=35503
http://pokatili.ru/f/viewtopic.php?f=10&t=69755
http://wikisperience.com/wiki/index.php/Mp3bit.pw_3
http://mastrerkon.ru/forum/viewtopic.php?f=27&t=17017
https://geliosfoto.ru/forum/?PAGE_NAME=profile_view&UID=41627
https://telegra.ph/EHvolyuciya-Zvuka-Populyarnye-Muzykalnye-Albomy-S-Nachala-90-h-01-20
https://www.informetr.ru/forum/viewtopic.php?id=1040596
http://forum.analysisclub.ru/index.php/topic,132968.new.html#new
https://vidnoemama.7bb.ru/viewtopic.php?id=802#p4933
https://wiki.celeti.com.br/index.php/User:Olivia34T034
http://startflag.rulez.jp/index.php/Mp3gid.co
https://samovod.ru/content/articles/65074/
http://forum.omnicomm.pro/index.php/topic,16481.0.html
https://www.izhforum.info/forum/izhevsk/viewtopic.php?f=52&t=148632
http://www.rapidclubs.ru/forum/thread97470-1.html#98920
https://guebsch.me/index.php?title=Benutzer:ElviraGowrie3
https://marvelcomics.faith/wiki/User:AnthonyMobsby0
Thank you for any other informative blog. The place else may I get that type of information written in such an ideal manner? https://main7.top/baca/