
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
Эрхэм монголчууд аа,
Эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа,
Өнөөдөр Монгол Улс Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна.
Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой билээ.
“Монголын За бол андгай” хэмээх үг бий. Энэ бол Монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрхзүйн хувьд тогтвортой гэсэн үг юм.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаараа батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй мөрдөх болно.
Энэхүү түүхэн мөчийн гэрч болж буй Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын эрхэм гишүүд,
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд ноён Лурон Сан-Мартан,
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Коринн Пэрера,
Хөрөнгө оруулагч “Орано” группийн гүйцэтгэх захирал, ноён Никола Маас,
Та бүхэнд талархал илэрхийлж, энэ жил тохиож буй Монгол, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье,
Бүгд Найрамдах Франц Улс бол манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь дотнын итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын чуулганаар нээлттэй хэлэлцэн баталсан парламентын гишүүд, зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.
2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдан “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрийг дэвшүүлж, олон жилийн хугацаанд улс төржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ.
Хамтарсан Засгийн газар өнөөдөр гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна.
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа.
Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг дурдъя.
Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэх болсноороо онцлогтой билээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль хөрөнгө оруулагчдыг хязгаарлах бус харин харилцан ашигтай зөвшилцөж, том төслүүдээ хөдөлгөх иргэдийн оролцоог хангаж, дэмжлэгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой эрхзүйн орчин бүрдсэн гэдгийг энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ олон улсад нотолж байна.
Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд сануулъя.
Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүсье.
Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна.
Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.
4 cэтгэгдэлтэй
As the premier online business directory in Iraq, Businessiraq.com is the ideal platform for businesses to showcase their products and services, increase their online visibility, and reach a wider audience. With its comprehensive business listings, companies can promote their brand, share their contact information, and connect with potential customers, partners, and suppliers. The website’s user-friendly interface and advanced search functionality make it easy for users to find specific businesses, products, or services, making it an indispensable resource for anyone looking to do business in Iraq.
From finding the right Iraq jobs to securing valuable contracts, Businessiraq.com simplifies access to the Iraqi business sector. This premier Iraq business directory features detailed online business listings, updated Iraq business news, and a dedicated tender directory to uncover procurement opportunities. This platform is integral for international businesses seeking entry into the Iraqi market and for local companies looking to expand their networks.
In addition to business listings and news, Job opportunities in Iraq are prominently featured on Businessiraq.com. The online job portal connects job seekers with employers looking to fill positions in various sectors. This feature is particularly beneficial for those seeking to work in Iraq’s burgeoning economy, offering a streamlined approach to finding employment. With a diverse range of job postings, from skilled trades to corporate positions, Businessiraq.com serves as an invaluable resource for both local talent and expatriates keen to contribute to the country’s growth.
For businesses looking to expand their reach in Iraq, Businessiraq.com offers a range of marketing and advertising solutions. The website’s advertising platform allows businesses to reach a targeted audience of professionals and decision-makers, increasing their brand awareness and online visibility. With its advanced targeting options, businesses can tailor their advertising campaigns to specific industries, locations, and job functions, ensuring that their message reaches the right people. By providing a range of advertising options, Businessiraq.com helps businesses to connect with their target audience and achieve their marketing goals.