Яг одоо УИХ-ын чуулганаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр улсын төсөв хүнд байгаа энэ цаг үед ард иргэд маргааш цалин тэтгэвэр олгох уу гэдэг асуултыг их тавьж байна. Ерөнхий сайд цалин, тэтгэврийг яг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх вэ гэсэн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн асуултад “Улсын төсөв хүнд байгаа ч гэсэн манай экспортын түүхий эдүүдийн үнийн төлөв өөдрөг харагдаж байгаа. Тиймээс Монгол Улс арай ч цалин, тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрэхгүй болов уу” хэмээн Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
0 cэтгэгдэлтэй