Н.Анхбаяр: Гадаад паспортын бүртгэл хэвийн үргэлжилж байгаа

2022-10-12 538 5

Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Анхбаяртай гадаад паспорт олголтын талаар ярилцлаа.  

-Сайн байна уу, Бүртгэлийн байгууллага гадаад пасспортын зургийг өөрсдөө авч иргэдийг чирэгдүүлж байна гэсэн гомдол сүүлийн үед цахим орчинд нилээн шүүмжлэл дагуулж байна?

-Улсын бүртгэлийн Ерөнхий газар, түүний харьяа салбар бүртгэлийн хэлтсүүд 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гадаад пасспортын зургийг өөрсдөө авч бүртгэлээ хийж эхэлсэн. Энэ нь иргэдээс зурагчинд төлдөг төлбөр байхгүй болсон, захиалах пасспортоо гар дээр авах хугацаа багассан гэх мэт ач холбогдолтой. Нөгөө талдаа Бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгч пасспортын зургийг өөрөө аваад бүртгэл хийгдсэнээр пасспортын захиалга онлайнаар үүсэж байгаа. Өмнө нь пасспортын бүртгэлийн захиалгыг цаасан байдлаар хүргэдэг, түгээдэг асуудал байсныг шийдэж, зөвхөн түгээдэг хэлбэрт шилжсэнээр цаг хугацаа, бичиг цаасны зардлуудыг хэмнэж байгаа.

-Гадаад пасспортын зургийг заавал бүртгэлийн байгууллага өөрсдөө авах шаардлага бий юу, төлбөр тооцоог банкинд тушааж дараалал үүсэж байгааг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Гадаад пасспортын зургийг авч бүртгүүлэх нь үндсэндээ бүртгэлийн нэг хэсэг гэж ойлгож болно. Төлбөр тооцооны хувьд бид киоск машин,  банкинд тушаах хэлбэрүүдээр шийдээд явж байгаа.

-Гадаад пасспортын үйлчилгээг араалалгүй болгох тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Улсын бүртгэлийн байгууллага нь Нийслэл дэх 9 дүүрэг түүний харьяа нэг цэгийн үйлчилгээний салбарууд болон орон нутагт гадаад пасспортын үйлчилгээгээ нэгэн зэрэг үзүүлээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний  нэгдсэн төв болох Е-Март салбарт пасспортын ачаалал харьцангуй бага, бүртгэлийн хэвийн явагдаж байна. Иргэддээ хандаж хэлэхэд та бүхэн аль болох өглөө эрт ирж үйлчлүүлж байгаарай гэж захья.

-Баярлалаа. Ажлын амжилт хүсье.

-За баярлалаа та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээ